Нэвтрэх
Нүүр

“Шинэ сэргэлт: NextGen” төслийн уралдааны төсөл хүлээн авах хугацаа дуусахад

Өдөр

0

Цаг

0

Минут

0

Секунд

0

Бүртгүүлэх

“ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдаан нь Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх төслийн уралдаан юм.

Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

БОЛОВСРОЛ

  • Хувь хүний хөгжил
  • Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль
  • Багш, сурган хүмүүжүүлэгч
  • Соёл,урлаг
  • спорт

ЭРҮҮЛ МЭНД

  • Эмнэлэг үйлчилгээ
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Урьдчилан сэргийлэх
  • Хоол хүнс
  • Хүүхэд
  • Эм

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ,АМЬДРАХ ОРЧИН

  • Амьдрах орчныг сайжруулах
  • Хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөл
  • Ажлын байр бий болгох

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Тавигдах шаардлага

  • Mонгол Улсын иргэн байх

  • 15-34 настай байх

  • Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх

  • Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх

  • Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх

  • Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх

  • Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх

feature image
feature image

ШАЛГАРУУЛАЛТ

  • Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс нэг төслийг сонгон шалгаруулна. Уралдаанд оролцогчид багаар ажиллах бөгөөд нэг баг 2-5 хүртэлх хүнтэй байна.

  • Төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын, орон нутгийн удирдлагагын зэрэг төлөөлөөлүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулагчдын баталсан журмын дагуу дараах шалгуураар төслийг үнэлж, сонгон шалгаруулна.

  • Шалгарсан төслийг 2022.09.28-ны өдөр зарлаж шалгарсан багуудад утас болон имэйлээр мэдэгдэнэ.

ҮЕ ШАТУУД

ТӨСӨЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ” ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТ

2022.08.01- 08.25 /Бүртгэл/
2022.08.26-27/Онлайн Сургалт/

Дэлгэрэнгүй

МЕНТОР БОЛОН СУРГАГЧ БАГШ НАР

Ментор

Ментор нь багийн төслийн явц байдал, хэрэгжилттэй 2 долоо хоног тутам танилцан, зөвлөж ажиллана.

Сургагч багш

Сургагч багш нь төслийн багтай байнгын холбоотой байх бөгөөд төслийн агуулгын болон зохион байгуулалтын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.