Бүртгүүлэх
Нүүр

Удирдамж

Зорилго

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийгэмд тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын дуу хоолой, үзэл бодол, бүтээлч санаачилга, шийдлийг дэмжиж, чадавхжуулахад оршино.

ЗОРИЛТ

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАЛУУ ХҮН БҮРТ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ

Улс орон даяар, 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүргийн хэмжээнд залуучуудын туршлагыг үл харгалзан нээлттэй оролцох боломжийг бүрдүүлэх.

ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БОДИТООР ТОДОРХОЙЛОХ

Ард түмний санаа зовнисон асуудал бүрийг залуучуудын оролцоотойгоор нээн илрүүлэх.

ЗАЛУУЧУУДЫГ ЧАДАВХЖУУЛЖ ШИЙДЭЛД ГАР БИЕ ОРОЛЦУУЛАХ

Aсуудлын шийдлийг залуучууд өөрсдөө олж, чадавхжуулах сургалтад хамрагдан төслөө хэрэгжүүлнэ.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:

2022.08.01

2022.12.30

ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ

НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ

ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ

БООМТЫН СЭРГЭЛТ

ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ

“ТӨСӨЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ” ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТ

“Төсөл хэрхэн бичих вэ” сэдэвт хоёр өдрийн цахим сургалтыг орон даяар нээлттэй зарлаж бүртгүүлсэн хүн бүрийг хамруулна. Цахим сургалтад www.nextgen.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан хүмүүст оролцогчийн сертификатыг олгоно.

2022.08.01- 08.25 /Бүртгэл/
2022.08.26-27/Онлайн Сургалт/

“ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN” УРАЛДААНЫ ХҮРЭЭНД ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Олон нийтэд зориулсан онлайн сургалтын дараа өөрсдийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг бүтээлч, олон нийтэд хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх 2-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн 1 сарын хугацаанд төслөө бичин илгээж, уралдаанд төслийн сонгон шалгаруулалтад оролцоно. Уралдаанд оролцсон бүх төслөөс 21 аймаг, 9 дүүрэг бүрээс шилдэг нэг, нийтдээ 30 төслийг шалгаруулж төсөл бүр 20.000.000 хүртэлх төгрөгийн санхүүжилт авах эрх үүснэ. Төслийн багаас хамгийн багадаа 1 гишүүн 2 өдрийн цахим сургалтад хамрагдсан байна.

2022.08.29-09.25/Хүлээн авах/
2022.09.26-27 /Шалгаруулах/
2022.09.28 /Зарлах/

ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

Уралдаанд шалгарсан төслийн багийн гишүүдийг Улаанбаатар хотод 7 хоногийн хугацаатай чадавхжуулах сургалтад хамруулна. Энэхүү сургалтаар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”, хөгжлийн асуудлуудад дүн шинжилгээ хийх онол арга зүй болон төсөл боловсруулж хэрэгжүүлэх суурь ойлголт, аргачлалын чиглэлээр оролцогчдын чадавхыг бэхжүүлнэ. Сургалтын үр дүнд оролцогчид төслийн саналаа боловсронгуй болгон хөгжүүлэн, санхүүжилтийг хүлээн аван хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болно.

2022.10.01-10.07

ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ

Шалгарсан 30 төслийн баг чадавхжуулах сургалтад хамрагдсаны дараагаар төслөө 2 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжилтийн хугацаанд баг тус бүр сургагч багш болон ментортой байна. Сургагч багш нь төслийн багтай байнгын холбоотой байх бөгөөд төслийн агуулгын болон зохион байгуулалтын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Ментор нь багийн төслийн явц байдал, хэрэгжилттэй 2 долоо хоног тутам танилцан, зөвлөж ажиллана.

2022.10.08 - 12.08

ТӨСЛИЙН ХААЛТ

Нийт 30 төслөөс тухайн зорилтот нийгмийн бүлэг, асуудалд хамгийн их эерэг өөрчлөлтийг авчирсан 3 шилдэг төслийг шалгаруулан мөнгөн шагнал олгоно.

2022.12.16

ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ТӨСӨЛ

  • Тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх

  • Хандив, буяны арга хэмжээ

  • Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй

  • Монгол Улсын иргэн байх

  • 15-34 настай байх

  • Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх

  • Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх

  • Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх

  • Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх

  • Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх

ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ

  • Төслийг www.nextgen.mn вэбсайтад баг тус бүртгэл хийлгэн илгээх ба 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 09 сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл дараах шаардлагын дагуу хүлээн авна.

  • Өгөгдсөн загварын дагуу бичигдсэн төслийн баримт бичиг (pdf формат)

  • Төслийн багийн гишүүдийн танилцуулга видео (5 минут хүртэлх)

  • Төслийн танилцуулга видео (8 минут хүртэлх)

  • Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс нэг төслийг сонгон шалгаруулна. Уралдаанд оролцогчид багаар ажиллах бөгөөд нэг баг 2-5 хүртэлх хүнтэй байна.

  • Төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын, орон нутгийн удирдлагагын зэрэг төлөөлөөлүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулагчдын баталсан журмын дагуу дараах шалгуураар төслийг үнэлж, сонгон шалгаруулна. Шалгарсан төслийг 2022.09.28-ны өдөр зарлаж шалгарсан багуудад утас болон имэйлээр мэдэгдэнэ.

ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ

  • Шалгарсан 30 төсөл тус бүрт 20,000,000₮ хүртэлх санхүүжилт олгоно. Төсөл хэрэгжүүлэгч нь нэмэлт санхүүжилтийг бүрдүүлж болно.

  • Шалгарсан төслийн багийн гишүүдийн Улаанбаатар хотод зохион байгуулах чадавхжуулах сургалтад хамрагдахтай холбоотой гарах байр, хоол, унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.

  • 30 төслөөс шалгарсан шилдэг төслүүдийн багийг дараах байдлаар урамшуулна.

Нэгдүгээр байр

Гран при төсөл


Хоёрдугаар байр

1 төсөл


Гуравдугаар байр

1 төсөл